Казахстан Улсын Астана хотноо боксын дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдаж байна. Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр жингийн ангилалд медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр дэлхийн цомын тэмцээний эхний тойрогт гоц мөргөж ялалт авсан. Хоёрдугаар тойрогт АНУ-ын тамирчинг шүүгчдийн санал нэгтэйгээр 5:0-ий харьцаатай ялсан.
Улмаар дараагийн тойрогт Киргизстаны тамирчинг 3:2-ын харьцаатай ялж, Японы шилдэг тамирчинг гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан юм. Финалд шүүгчдийн саналаар Бразилийн тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртэв.

Дэлхийн цомын тэмцээний 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Өмнөд Солонгосын тамирчинг 5:0-ийн харьцаатай ялсан. Дараагийн тойрогт Шведийн тамирчинг 3:2-ын харьцаатай ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөөх тулаанд Бразилийн тамирчинд 5:0-ийн харьцаатай ялагдаж, хүрэл медаль хүртсэн байна.
| Дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |