Азийн өсвөр үеийн ширээний теннисний аварга шалгаруулах 29 дэх удаагийн тэмцээн долоон өдөр үргэлжлэн өндөрлөв. Азийн аваргад 22 улсын 300 гаруй тамирчин “U15” болон “U19” насны ангилалд баг, ганцаарчилсан, дан болон холимог хосын төрөлд өрсөлдсөн байна. Азийн аваргад багийн дүнгээр БНХАУ, Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань Улсын өсвөрийн тамирчид эхний байруудыг эзэллээ.
Азийн аваргын “U15”-ын ганцаарчилсан төрөлд Энэтхэгийн охин Divyanshi, БНХАУ-ын тамирчдыг дараалан ялж аварга болсон байна. “U19” насанд Японы охид ганцаарчилсан төрөлд эхний 4 байр эзэлсэн нь онцлох тохиолдол болжээ. Монгол Улсаас МТХ-ны нарийн бичгийн дарга М.Ариунболд болон Солонгосын мэргэжилтэн Ким дасгалжуулагчийн удирдлага дор зургаан охин, зургаан хөвгүүд оролцжээ. Дараагийн буюу 30 дахь удаагийн Азийн аварга БНАСАУ-д зохион байгуулагдахаар боллоо.
| Ширээний теннисний өсвөрийн Азийн аварга өндөрлөв |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |