Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 World Cup” аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Сүхбаатарын талбай”-д эхэлсэн. Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний хоёр тоглолтоо Бразил, Испани улсуудын шигшээ багийн эсрэг хийнэ.
Эмэгтэй шигшээ баг зургадугаар сарын 24-ний өдөр 18:25 цагаас хэсгийн эхний тоглолтоо Барзалын багтай хийх юм. Орой 20:15 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо Испанийн багтай хийхээр боллоо. Улмаар зургадугаар сарын 26-ны өдөр 18:00 цагаас хэсгийн гурав дахь тоглолтоо Германы багтай, 20:15 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Украины багтай тус тус хийх хуваарьтай байгаа. Манай эмэгтэй багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар тоглох юм.

Өнөөдөр ДАШТ-ий эмэгтэй багийн тоглолтод Японы баг, Чилийн багийг 21:12-оор хожсон. Харин эрэгтэй багийн тоглолтод Австралийн баг, дэлхийн чансааг тэргүүлж байгаа Сербийн багийг 21:17-оор хожсон боловч хэсгийн хоёр дахь тоглолтод Азийн аварга Австралийн баг, Германы багт 21:17-оор хожигдлоо.
| Манай эмэгтэй баг дэлхий аваргын эхний хоёр тоглолтоо хийнэ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |