Монголын Үндэсний олимпын хорооны удирдлагуудын зүгээс аль ч спортын төрөл, хороодыг дэмжин хамтарч ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсээр ирсэн билээ. Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган , тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Монголын тусгай олимпын хорооны удирдлага, төлөөллийг хүлээн авч хамтран ажиллах гэрээнд үзэглэв.
Тусгай олимпын хороог төлөөлж гүйцэтгэх захирал Б. Алтанцэцэг, спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од тэргүүтэй албаны төлөөлөл оролцов. Олон улсын тусгай олимпын хөтөлбөрт нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, нөлөөлөл, эерэг дадалтай олны танил эрхмүүдэд “ Үндэсний элч” -ээр нэрлэн өргөмжилдөг. Тэд энэ удаад Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийг энэхүү элч төлөөлөгчөөр сонгож өргөмжлөл гардуулав.
| Монголын тусгай олимпын хороо, МҮОХ-той хамтран ажиллана |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |