Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2025 оны хоёрдугаар улиралд дэлхийн чансааг тэргүүлж буй жин тус бүрийн эрэгтэй дөрвөн тамирчдыг танилцуулсан байна. Монгол Улсаас хоёр эрэгтэй тамирчин дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгдсэн байна. Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү гуравт, 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл дөрөвт эрэмбэлэгджээ.
Харин 57 кг-ын жингийн дэлхийн чансааг Японы Реи Хигүчи, 61 кг-ыг Японы Масаносуке Оно, 65 кг-ыг Ираны Рахман Амоузадхалили, 70 кг-ыг Японы Ёшиносуке Аояаги, 74 кг-ыг Албанийн Чермен Валиев, 79 кг-ыг Гүржийн Абтандил Кентчадзе, 86 кг-ыг Болгарын Магомед Рамазанов, 92 кг-ыг Гүржийн Мириани Маисурадзе, 97 кг-ыг Гиви Матчарашвили, 125 Ираны Амир Заре нар тус тус тэргүүлж явна.
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
| Чөлөөт бөхийн дэлхийн чансааны 3-т О.Сүлдхүү, 4-т М.Лхагвагэрэл бичигдлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |