Чөлөөт бөхийн Азийн аваргын мөнгөн медальт, Батхуягийн Анударь 2004 оны энэ өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт мэндэлжээ. Тэрбээр Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор дунд сургуулийг төгссөн. ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд, эгчийнхээ бэлтгэл хангагч болж, хамтдаа амжилтаа ахиулсаар байгаа билээ.
Б.Анударь чөлөөт бөхийн “Бишкек-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө Хятадын Жан Гитай өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байлаа.
2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Б.Анударь, армийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 7:5-аар хожиж УАШТ-д анх удаа түрүүлж байв. Харин түүний эгч ОУХМ Б.Хулан 53 кг-д түрүүлсэн билээ. Эгч, дүүс УАШТ-д нэг өдөр түрүүлсэн тэр мөч УАШТ-д анх удаа тохиож байлаа. Б.Анударь 2022 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль, 2024 онд “U-23” ангиллын УАШТ-ээс алт, 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж байв.

| ЭНЭ ӨДӨР АЗИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.АНУДАРЬ МЭНДЭЛЖЭЭ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |