Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын харцага, ОУХМ Г.Ганхуяг “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг хос медальтай өндөрлүүллээ. Тэрбээр эхний өдөр сонгомол бөхийн 97 кг-д хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр өөрийн үндсэн төрөл чөлөөт бөхийн 97 кг-д үзүүрлэж, мөнгө медаль хүртэв. Энэ жинд Ираны бөх, Азийн аваргын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Юсуф Базрегале түрүүлсэн юм. Хүрэл медалийн эздээр Азийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Вики, залуучуудын Европын аваргын хүрэл медальт Туркийн Ресул Гуне нар тодорлоо.
97 кг-ын дүн:
Ахмад Юсуф Базрегале (Иран) алт.
Г.Ганхуяг (Монгол) мөнгө.
Вики Вики (Энэтхэг) хүрэл.
Ресул Гуне (Турк) хүрэл.
| Г.ГАНХУЯГ “УЛААНБААТАР ОПЕН-2025” ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |