Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний 57 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Пан-Америкийн аварга Мексикийн Роман Браво Янгийг 6:3-аар ялж, алтан медаль хүртэв. Харин “U23” ангиллын Азийн аваргын хүрэл медальт М.Даваабанди “U23” ангиллын Азийн аварга Энэтхэгийн Рахулыг 9:7-оор хожиж, хүрэл медаль авлаа.
М.Даваабандийн хувьд “Улаанбаатар опен-2025” тэмцээнд сонгомол болон чөлөөт бөхийн төрлөөр зодоглож, хос хүрэл медаль гардсан содон амжилтын эзэн болж байна. Энэ жингийн нөгөө хүрлийг “Парис-2024” олимпын хүрэл медальт, Азийн аварга Энэтхэгийн Аман Аман авсан юм.
57 кг-ын дүн:
Б.Мөнх-Эрдэнэ (Монгол) алт.
Роман Браво Янг (Мексик) мөнгө.
М.Даваабанди (Монгол) хүрэл.
Аман Аман (Энэтхэг) хүрэл.
| Б.МӨНХ-ЭРДЭНЭ 57 КГ-Д ТҮРҮҮЛЖ, М.ДАВААБАНДИ ХҮРЭЛ МЕДАЛЬ ГАРДЛАА |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |