Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд, дэлхийн аварга, МУГТ П.Орхон нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдахад өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан билээ.
Харин энэ удаа гавьяат тамирчин П.Орхон 11:2 оноогоор өрсөлдөгчөө буулган авч, түрүүллээ. Энэ жинд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан Оросын бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиева хүрэл медаль хүртлээ.
62 кг-д медаль хүртсэн тамирчид:
1. П.Орхон (Монгол) алт.
2. С.Цэрэнчимэд (Монгол) мөнгө.
3. Алина Касабиева (ОХУ) хүрэл.
| ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАРИЛДААНД П.ОРХОН ИЛҮҮРХЛЭЭ |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |