“Ард санхүүгийн нэгдэл” Монголын триатлоны холбоотой стратегийн түншлэлийн гэрээ байгуулав. 2025-2029 онд Монголын триатлоны холбооны стратегийн түншээр “Ард санхүүгийн нэгдэл” дэмжин ажиллахаар шийдвэрлэж, гэрээг албан ёсоор үзэглэлээ.
Гэрээнд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоо, МТрХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар гарын үсэг зурлаа. Ёслолын үйл ажиллагаанд “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, МТрХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон триатлоны тамирчдын төлөөлөл оролцов.
Стратегийн түншлэлийн гэрээний дагуу “Ард санхүүгийн нэгдэл”-ээс жил бүр триатлоны УАШТ-ийг хамтран зохион байгуулах, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэрэмжит дуатлоны тэмцээнийг хамтран явуулах, урт хугацаанд ивээн тэтгэх-тэтгүүлэх чиглэлээр ажиллахаар боллоо.
| “Ард санхүүгийн нэгдэл” триатлоны холбоотой түншлэлийн гэрээ байгуулав |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |