-Волейболын насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Улсын аваргын “Үнэ цэнтэй тоглогч MVP” болсонд дахин баяр хүргэе. Энэ удаагийн УАШТ-д хэдэн тоглолт хийж улсын аварга болов?
- Баярлалаа. Энэ удаагийн волейболын УАШТ-д эмэгтэй найман баг, хоёр зоонд хуваагдан тоглосон байгаа. Манай “Дархан Могул” багийн хувьд УАШТ-д таван тоглолт хийсэн.
.jpg)
-Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг ямар багтай хийсэн бэ?
-Хамгийн хүнд, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг “Golden ball” болон “Эрчим” багуудтай хийсэн. Тус хоёр багтаа таван ээлжийн тоглолт гарч ширүүн тоглолт хийсний эцэст хожил авсан.

-Танай “Дархан Могул” баг шинэ баг уу, хэзээ байгуулагдсан баг вэ?
-“Дархан Могул” багийн хувьд энэ удаагийн насанд хүрэгчдийн УАШТ анхны тэмцээн нь байсан. Цаашдаа энэ баг дээд лигт орох зорилготой баг юм байна лээ.

-Багийн бүрэлдэхүүнээ танилцуулахгүй, залуу тамирчдаас бүрдсэн баг уу?
-Энэ удаагийн УАШТ-д орсон “Дархан Могул” багийн бүрэлдэхүүн нь “Enacoree” багийн хуучин буюу анхны бүрэлдэхүүн гэж хэлж болно. ОУХМ- А.Пүрэвсүрэн, Ч.Халиун. Г.Энхсайхан, А.Батжаргал, Л.Отгонцэцэг, С.Пүрэвжаргал, спортын мастер Э.Пүрэвжаргал, Энхзаяа, Нэргүй болон Дархан-Уул аймгийн өсвөрийн шигшээ багийн Элбэгжаргал, Номин гэсэн залуу тамирчдаас бүрдсэн.

-Аль нутгийн хүүхэд вэ?
-Би Хэнтий аймаг төрсөн.
-Волейболын спортод биеийн өндөр их чухал байдаг. Өөрийн чинь өндөр хэд вэ?
-Миний биеийн өндөр 180 см байгаа.
-Волейболын спортын анхны багш нь хэн бэ?
-Хэнтий аймгийн харъяат, Монгол Улсын гавьяат багш, Д.Ренчин дасгалжуулагчийн шавь нь байгаа.
-Волейболын спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Волейболын спортоор дунд сургуулийн сурагч байх үедээ хичээллэж эхэлсэн. Тэр үеэс хойш хичээллээд 23 жил болж байна.
-Одоо спортын ямар зэрэг, цолтой вэ?
- Одоо волейболын спортын ОУХМ цолтой.
-Волейболын спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-2009 болон 2012 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2009-2011 онд Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнээс, алт, мөнгөн медаль, 2010 оны Азийн 16-р наадам, 8-р байрт шалгарч байсан.
-Цаашид “Дархан Могул” багт үргэлжлүүлэн тоглох уу, өөрт багт орж тоглох уу?
- “Дархан Могул” багт цаашид үргэлжлүүлэн тоглох, үгүй юу гэдгийг яг одоогоор шийдээгүй байна. Ер нь тодорхойгүй байгаа.
| Г.ЭНХСАЙХАН: “Golden ball”, “Эрчим” багуудтай өрсөлдөөнтэй тоглолтыг хийсэн |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |