Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Women's Series Marseille Stop-2025” тэмцээн өндөрлөв. Тус тэмцээний “А” хэсгийн эхний тоглолтод “Ulaanbaatar Amazons” баг Филиппин Улсын багийг 19:16-аар ялсан. Хэсгийн хоёр дахь тололтод “Mongolia” багийг 15:8-аар хожсон. Ийнхүү “А” хэсгээс нэг ч хожигдолгүйгээр “Ulaanbaatar Amazons” баг гарч шигшээ наймын хасагдах шатанд Унгарын хүчирхэг "Gyor" багийг 13:10-аар буулган авч финалд шалгарч үлдсэн юм. Хагас шигшээд 2024 оны Европын аварга, “Парис 2024” олимпын мөнгөн медаль Испанийн шигшээ баг багт 21:12-оор хожигдож гуравдугаар байрт шалгарлаа. Манай “Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Marseille Stop-2025” дэлхийн цувралд гурван хожил, нэг хожигдолтойгоор, Францын багийн хамт гуравдугаар байрт шалгарч 8 мянган ам.долларын шагналын эзэд боллоо. Манай багийн бүрэлдэхүүнд хашир туршлагатай ОУХМ О.Хулан, Б.Ариунцэцэг, 18 настай өсвөрийн тамирчин Н.Нандинхүсэл, 19 настай Б.Болор-Эрдэнэ нар байв.



| “Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Marseille Stop-2025”-д гуравдугаар байрт шалгарлаа |
|
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |