ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг Бахрейн Улсад айлчилж, Бахрейны ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Фарис Мустафа Аль Кохежи, WADA- Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Витолд Банка болон "Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Юсуф Дуаиж нартай албан уулзалт хийлээ. "Бахрейн 2025" Азийн залуучуудын наадам нь ирэх аравдугаар сарын 21-31-ний өдрүүдэд спортын 24 төрлөөр 14-18 насны тамирчдын дунд зохиогдох юм.
Азийн залуучуудын наадам нь залуучуудын олимпын наадмын өмнөх жил зохион байгуулагддаг онцлогтой бөгөөд "Сингапур 2009", "Наньжин 2013" онд зохиогдсоноос хойш 12 жил завсарласны дараа "Дакар 2026" олимпын өмнө болох гэж байгаа нь залуу тамирчдын бэлтгэл сургуулилтыг чанаржуулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд олимпын морин спортын төрөлд анх удаа тамирчин оролцуулахаар төлөвлөж байгаа бол МҮОХ-ны цахим спортын ажлын хэсгээс и-спортын төрөлд тамирчдыг сонгон шалгаруулж оролцуулна. Мөн тэмээн уралдааны төрөлд тамирчин илгээхээр судалж байна.
| “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадам аравдугаар сард болно |
|
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |