Норвеги Улсын Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болж байна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор ДАШТ-д оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин болов.
Мөн -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ын шахсанаар мөнгөн медаль хүртсэн ба тэрбээр ДАШТ-ий найм дахь медаль, тав дахь мөнгөн медалиа гардлаа.
Түүнчлэн өсвөрийн 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, “Мастер-1” ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт, “Мастер-2” ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, “Мастер-3” ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртлээ.
| Г.Оргилболд дэлхийн аваргад дөрвөн жил дараалан түрүүллээ |
|
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |