Чансааны оноо олгох (Ranking point) боксын “Феликс Стамм”-ын дэлхийн цомын тэмцээн Польш Улсад тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Норвегийн тамирчин Брун Анабельтай тулалдаж 4:1-ээр саналаар ялсан боловч дараагийн өрсөлдөгч болох Болгар боксчин Чуканова Златислава тулалдаж ялагдал хүлээлээ. 57 кг-ын жинд Э.Мичидмаа Узбекистаны тамирчин Хуморабони Мамажоноватай тулалдаж ялагдал хүлээлээ.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Ганболд Итали Улсын тамирчин Мичеле Балдасситай тулалдаж ялагдал хүлээсэн бол тус жинд Т.Энхтөр эхний тулаандаа Туркийн тамирчин Чинар Мехметхантай тулалдаж 5:0-ийн саналаар ялалт байгуулж хоёр дахь тулаандаа Узбекистаны боксчин Олимор Самандартай тулалдаж ялагдал хүлээлээ.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай улсаас хоёр тамирчин оролцож сугалаагаар хоорондоо тулалдахаар болж 3:2-ын саналаар Б.Мишээлт Э.Бат-Өлзийг ялсан байна. Б.Мишээлт өнөөдөр буюу 14-ний өдөр дараагийн тулаанаа хийнэ.
2025.05.14-ний өдрийн хуваарь:
Эмэгтэй:
48 кг жинд Э.Номуундарь, Нурселен Яалгеттекин (Турк)
54 кг жинд М.Энхжаргал, Викториа Рогалинска (Польш)
54 кг жинд О.Есүгэн, Мелисса Боуноуа (Франц)
Эрэгтэй:
55 кг жинд Г.Лундаа, Эллис Тровбридж (Англи)
55 кг жинд Х.Билгүүнсайхан, Павлик Николас (Польш)
65 кг жинд Б.Мишээлт, Патрис Мугалзай (Англи) тус тус тулалдах хуваарьтай байна.
.jpg)
.jpg)
.jpg)
| Боксын “Феликс Стамм”-ын тэмцээнд өнөөдөр манай боксчид тулалдана |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |