Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид, тамирчид өнгөрсөн бямба гарагт Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд мод тарьж, өмнө нь тарьсан модоо услав. Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр спортын салбарынхан жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьж байгаа нь өдгөө төгөл болтлоо үр дүнгээ өгчээ.
Мод тарих энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ажилтан албан хаагчид, Үндэсний шигшээ багийн болон спорт холбоодын тамирчид тэдний дасгалжуулагч нийт 170 хүн 2240 хайлаас мод тарьсан юм. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан манлайлан оролцож, бүх нийтийг мод тарих үйлсэд уриалан улс орноо ойжуулах үйлсэд ийнхүү нэгдлээ.
| БТСУХ-ныхон Налайх дүүрэгт 2240 хайлаас мод тарив |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |