Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулж байгаа оюутны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2025 оны тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын зааланд явагдаж өндөрлөв. Жүдо бөхийн оюутны 2025 оны УАШТ-д АШУҮИС, ДХИС, ИЗОУИС, “Мон –Алтиус” дээд сургууль, МУБИС, МУИС, ҮБТДС, ХААИС, ШУТИС, “Шихихутаг” зэрэг арван их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 39, нийтдээ 83 тамирчин өрсөлдсөн байна.
Жүдо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Мон-Алтиус” БТДС-ийн тамирчид амжилттай оролцжээ. Тус баг дасгалжуулагч Б. Баттөмөр, М. Ганболд нарын удирдлага дор оролцсон байна. “Мон-Алтиус” дээд сургуулийн найман оюутан амжилтттай оролцож, дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байр эзлэж мөнгөн медаль хүртжээ.
Медаль хүртсэн тамирчид:
Н. Мэндсайхан Алт 60 кг
Ц. Гал-Од Алт 52 кг
Г. Энхжаргал Алт 70 кг
Т. Төрболд Алт 73 кг
Ц. Эрдэнэцэцэг Мөнгө 63 кг
Б. Нямрэнчин Мөнгө 73 кг
А. Азбаатар Хүрэл 66 кг
Ц. Тэгшжаргал Хүрэл 57 кг
| “Мон-Алтиус” БТДС оюутны улсын аваргаас 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |