ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ Б.МӨНХБАЯР :
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 31 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас Баттогтохын Мөнхбаяр хүч үзнэ. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aidar ARAPOV-той таарсан байгаа. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Грекийн Theodoros TSELIDIS-тэй барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ Б.ХҮДЭРЧУЛУУН, А.ЭНХБАЯР :
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 23 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Баярцэнгэлийн Хүдэрчулуун, Алтаншагайн Энхбаяр нар барилдана. Б.Хүдэрчулуун “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Словенийн Gal BERTALANIC ZIZEK-тэй таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Унгарын Zsombor VEG-тэй барилдана. Харин А.Энхбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Enrico BERGAMELLI-тэй таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын KIM Seheon-той барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ Б.ГОНЧИГСҮРЭН :
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн жин өгсөн хүч сорин өрсөлдөнө. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Denis BATCHAEV-тэй барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ А.ДУЛАМСҮРЭН, Ж.УРАНГОО :
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 17 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас залуу тамирчин Жадамбаагийн Урангоо, Айлтгүйбаатарын Дуламсүрэн нар хүч сорин өрсөлдөнө. Ж.Урангоо “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Chieh-Hsi WANG-тэй таарсан байгаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын KIM Minju-той барилдана. Харин А.Дуламсүрэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Karol GIMENES-тэй барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ А.АДЪЯАСҮРЭН :
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 14 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Амарсайханы Адъяасүрэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Mariia IVANOVA-той таарсан. Түүнийг ялах юм бол “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын LEE Hyeonji-той барилдана.
| “АСТАНА-2025” ГРАНД СЛАМЫН ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |