Пусан хотын Монгол оюутны холбооноос зохион байгуулсан “Спортын бага наадам” амжилттай болж өндөрлөжээ. Тус наадмыг Монгол Улсаас Өмнөд Солонгосын Пусан хотод сууж буй Элчин консул Цагаан-Өвгөнийн Жадамбаа нээж, Пусан хотод суралцаж буй оюутан спортын өндөр амжилт хүсэв.
Энэхүү наадам нь гадаад улсад амьдарч, суралцаж буй Монгол оюутнуудын хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан тэсвэр тэвчээр, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд Пусан хотын Солонгос-Монголын соёл, спортын хамтын ажиллагааны холбоо, Солонгос-Монголын хамтын ажиллагааг дэмжих холбоо, мөн Солонгос-Монголын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо дэмжиж ажилласан байна.
Нээлтийн арга хэмжээнд Архангай аймгийн “Бөх Билэгт” дэвжээний бөхчүүд хүрэлцэн очиж оролцжээ. Спортын бага наадмыг нийт 100 гаруй Монгол иргэд үзэж сонирхсон байна.
| Пусан хотод оюутны спортын бага наадам болжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |