Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-ын Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэл дөрөвдүгээр сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд 21 хоног үргэлжилнэ. Улмаар бэлтгэлийн төгсгөлд Дагестанаас төрөн гарсан алдарт бөх, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байгаа юм.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилитэй холбоо тогтоож, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд Дагестаны шигшээ багийн дасгалжуулагчтай холбогдон яриа хэлцэл өрнүүлсний үр дүнд чөлөөт бөхийн хөгжлөөр тэргүүлэгч Дагестаны бөхчүүдтэй 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 21-ний өдө эх орондоо ирж, тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээнд зодоглох болно.
| Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж эхэллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |