Жүдо бөхийн “Душанбе-2025” их дуулгын тэмцээнд Тажикстаны Душанбе хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ыг жингийн алтан медалийг Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч авлаа. Тэрбээр “В” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HEO Seulmi-ийг ялсан. “В” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хорватын Nina SIMIC-ийг ялж, шигшээ дөрөвт шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Польшийн Lubjana PIOVESANA-г ялсан. Одоо их дуулгын аваргын алтан медалийн төлөө Францын тамирчин Melkia AUCHECORNE-г ялж их дуулгын алтан медалийг хүртэв.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Тажикийн Voris NAZAROV-ыг ялсан. “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Benjamin AXUS-ыг буулган авч шөвгийн дөрөвт үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Тажикийн Behruzi KHOJAZODA-г ялж, их дуулгын аваргын алтан медалийн төлөө Тажикийн залуу тамирчин Muhiddin ASADULLOEV-той барилдаж, мөнгөн медаль хүртлээ.
| Б.Ганхайч “Душанбе-2025” гранд сламаас алт, Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |