Жүдо бөхийн “Душанбе-2025” их дуулгын эхний өдрийн барилдаан өчигдөр боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ж.Анударь алтан медаль хүртлээ. Харин Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд хүрэл медалийн эзэн болов. Ж.Анударь 48 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Туркменистаны Leyli, GELDIYEVA-г ялсан. Улмаар “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны Ulbusin KHAKIMOVA -г ялж дөрөвний нэгийн шигшээ барилдаанд шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Францын Melanie LEGOUX CLEMENT-ийг ялсан. Алтан медалийн төлөө Хятадын Wenna ZHUANG-тай барилдаж цэвэр ялж, “Душанбе-2025” их дуулгын аварга боллоо.

ДАШТ-ий мөнгөн медаль, ОУХМ Э. Ариунболд 60 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Yuantao WANG-ыг ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Maxime MERLIN -ийг ялж, дөрөвний нэгийн шигшээ барилдаанд шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Азербайжаны AGHAYEV Balabay хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаан Узбекистаны Asadbek MISIROV-ыг цэвэр ялж, их дуулгаас хүрэл медаль хүртлээ.
| “Душанбе-2025” их дуулгаас Ж.Анударь алт, Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |