Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлагийн сурагчид дэлхийн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо алтан медаль, аваргын цомтой ирлээ. Тус хамтлагийн 24 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт 2025 оны дөрөвдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Cup” болон дэлхийн цомын тэмцээн гэсэн хоёр том тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тус баг дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн бол, дэлхийн цомын тэмцээнд цацагтай бүжгийн төрлөөр мөн л алтан медаль, аваргын цом хүртсэн байна.
“Гялбаа” хамтлагийн энэхүү амжилт нь тус төрлөөр дэлхийн аваргаас хүртэж буй Монголын багийн анхны алтан медаль юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд зөвхөн 48 дугаар сургуулийн сурагчид багтсан нь онцлогтой байгаа юм. Тэд өмнө нь Өмнөд Солонгос болон Хятадад болсон Азийн нээлттэй тэмцээнүүдээс алт, хүрэл медаль хүртэж байсан туршлагатай баг ажээ.
| “Гялбаа” баг хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга баг боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |