Узбекистан Улсад жил бүр болдог олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр 08:24:03 амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байрт орлоо.
Б.Тэгшбаяр даваа гарагт болсон эхний гараанд түрүүлж, өчигдөр болсон сүүлийн гараанд хоёрдугаарт орсон юм. Тэгвэл АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ 08:45:29 үзүүлэлтээр 55 дугаар байрт оров. Тэмцээнд “Li Ning star” багийн тамирчин Жошуа Кенч түрүүлж, Б.Тэгшбаярын “Roojai insurance” багийн дугуйчин Андреас Милтиадис удаалжээ.
ОУХМ Б.Тэгшбаяр энэ удаад хувийн уралдаанд өнгөрсөн жилийн түрүүлсэн амжилтыг давтаагүй ч багийн дүнгээр “Roojai insurance“ багтайгаа түрүүллээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд тэрбээр түрүүлж, ОУХМ С.Жамбалжамц 3-р байрт, ОУХМ Х.Тэмүүлэн 35, ОУХМ А.Даваажаргал 42, ОУХМ Э.Билгүүнжаргал 46-р байрт орж, багийн дүнгээр Узбекистан, "Li Ning star", "Vino SKO Team"-ын ард дөрөвдүгээр байрт орж байсан юм.
| Б.Тэгшбаярын баг “TOUR OF BOSTONLIQ-2025”-д түрүүллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |