Иогийн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг Улсын Нью-Дели хотод боллоо. Азийн иогийн спортын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд О.Бэлгүтэй найман ангиллаар оролцон нэг алт, долоон мөнгөн медаль хүртжээ.
Мөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг гурван мөнгө, нэг хүрэл, А.Насандэлгэр нэг мөнгө, Н.Марал гурван хүрэл, Т.Ялгуун хоёр хүрэл медаль хүртэж 18 медалийн тоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс хоёрдугаар байр эзэлсэн байна.
О.Бэлгүтэй нь 2022, 2023 оны Монгол Улсын иогийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт, мөнгөн медаль, 2022, 2025 оны дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финалд шалгарч байжээ.
| О.Бэлгүтэй иогийн спортын Ази тивийн аварга боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |