ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, БТСУХ-ны дарга Э.Билэгт болон бусад албаны хүмүүс Булган аймгийн Хангал суманд байрлах Үндэсний шигшээ багийн сургалт дасгалжуулалтын төвийн харъяа Спортын бэлтгэлийн төвийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ бааз нь 1978 онд Эрдэнэт үйлдвэрийн Ус өргөх байгууллагын ажилчдын амрах байрны зориулалттайгаар анх ашиглалтанд орж байжээ.
Булган аймгийн Хангал сумын нутаг дахь ”Цагаан хөтөлийн дэнж” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар Сэлэнгэ мөрний хөвөөнд Улаанбаатар хотоос 460 км, Эрдэнэт хотоос 60 км-ын зайд байрлах засмал замд холбогдсон 117 га газар бүхий спортын томоохон бааз юм.
Энэхүү бэлтгэлийн төв нь 2004 оноос Үндэсний шигшээ багийн сургалт, дасгалжуулалтын төвийн харъяа болсон бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчид “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Токио-2020” зуны олимп, “Токио-2020” зуны паралимын наадмын мөчлөгт бэлтгэл сургуулилтаа хангаж байв.
Цаашид спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр сэргээн засварлахад шаардлагат зураг төслийг гаргаж, магдлалын дүгнэлт гаргуулна. Дөрвөн улирлын турш ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор сэргээн засварлах зардлыг 2026, 2027 оны Улсын төсөвт суулгах бэлтгэл ажлыг хангахаа илэрхийллээ.
| Соёлын сайд Ч.Номин Спортын бэлтгэлийн төвтэй танилцлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |