Сагсан бөмбөгийн холбоо "ФИБА" өчигдөр хуралдаж Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 2025 оны тэмцээний “B” дивизонд оролцох багуудын нэрсийг зарлалаа. 2025 оны Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизонд нийт найман баг өрсөлдөх юм. Үүнд урьдчилсан хэсгээс шалгарсан багууд:
Chinese Taipei — Зүүн Азийн бүсийн аварга
Энэтхэг — Өмнөд Азийн бүсийн аварга
Казахстан — Төв Азийн бүсийн аварга
Иран — Баруун Азийн бүсийн аварга болж шалгарсан дөрөв дэх баг болсон.
Үүн дээр Номхон далайн бүсээс Күүк арлууд болон Таити нэмэгдэн оролцон зургаан баг болсон. Үлдсэн хоёр багийн зайнд Монгол болон Тайландын багуудад “ФИБА”-гаас оролцох эрхийг өглөө. Монгол Улс “ФИБА”-ийн Азийн аваргын эмэгтэйчүүдийн тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны зохион байгуулж манай баг хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн билээ.
Монгол Улсын шигшээ багийг оролцуулах болсон албан бичигтээ Монголын сагсан бөмбөгийн холбоо нь “ФИБА”-гаас бүс нутгийн томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, “ФИБА”-ийн Азийн сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн сайшааж "ТАЛАРХАЛ"-ын захидлыг мөн ирүүлжээ. “В” дивизион Азийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны долдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Хятадын Shenzhen хотод болно.
| Манай эмэгтэй баг “FIBA”-ийн Азийн аваргын “В” Дивизонд өрсөлдөх эрхтэй боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |