Тайланд Улсын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн Азийн аваргад 30 орны эрэгтэй 168, эмэгтэй 127, нийт 295 тамирчин өрсөлдөж байгаа. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөж байгаа юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдааны сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд А.Дуламсүрэн, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Мөнхбаяр, -100 кг-ын жинд А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар барилдана.
Эрэгтэйчүүдээс 90 кг-ын жинд Б.Мөнхбаяр түрүүлж барилдана. Тэрбээр АНЭУ-ын тамирчин Ibragimov Sulemanov-той, -100 кг-ын жинд А.Энхбаяр Бахрейны Said Sadrudinov-той таарсан. -100 кг-ын жинд Б.Хүдэрчулуун нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Иран Улсын Ali Reza Nikseresht-тэй барилдана. +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Хятадын Li Ruihao-той хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд А.Дуламсүрэн Хойд Солонгос буюу БНАСАУ-ын Kim Ye Yong-той, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, Макаогийн Lai Qing Lam-тай барилдана.
| Жүдо бөхийн Азийн аваргын хүнд жинд барилдах манай бөхчүүдийн оноолт |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |