Монголын дугуйн холбооноос 2025 оны засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тойрог замд амжилттай зохион байгуулжээ. Тэмцээнд 22 байгууллагын 130 гаруй тамирчин оролцож, нээлтийн тэмцээний аваргуудыг тодрууллаа. Энэ удаагийн тэмцээн нь анх удаа цагийн системийг нэвтрүүлж, тамирчин тус бүр мэдрэгч чиптэй оролцсоноороо онцлог болсон байна. Энэхүү системийг нэвтрүүлж чадсанаар тамирчдын мэдээлэл шуурхай гарч, тэрүүлэгч тамирчин дээр таамаг дэвшүүлсэн зэрэг олон давуу талууд гарчээ.
Монголын дугуйн холбооноос тойргийн уралдааныг олон зохион байгуулж, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, дугуй сонирхогч, хөгжөөн дэмжигчдийг нэгдүүлэх зорилго тавин ажиллаж эхэлжээ. Тэмцээний 15-16 насны охидын ангилалд Ү.Нандин-Эрдэнэ түрүүлсэн бол сонирхогчийн 19-29 насанд “Улаанбаатар нийгэмлэг”-ийн Н.Наранжаргал, Г.Янжинлхам, А.Баярцэцэг нар эхний гурван байрт оржээ.
10 тойрог 34 км зайн элит уралдааны эмэгтэйчүүдийн гараанд Ц.Солонго түрүүлсэн бол Г.Энхжин, Э.Энхмаа нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Сонирхогчийн 30-39 настай эрэгтэй гараанд Х.Батчөдөр 11 тамирчныг тэрүүлсэн бол 15-16 насны хөвгүүдийн ангилалд Төв аймгийн тамирчин М.Баясгалан аваргын алтан медалийг хүртжээ.
| Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |