Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг нь Ази тивийн аварга, ОУХМ Ариунболдын Ананд билээ. Сагсан бөмбөгийн 3х3-ын “Сансар ММС Energy” багийн ахлагч 26 настай А.Ананд нь 3х3 сагсан бөмбөгийн 2022 оны ДАШТ, Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцож Ази тивийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ баталсан билээ. 2023 оны 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд “MR. BUZZER SHOT” хийж монголынхоо багийг Ази тивийн хошой аварга болгосон билээ.
Тэрбээр “Manila Masters 2022” тэмцээний үеэр дөрвөн удаагийн тоглолтоор 30 оноо авч өрсөлдөгч нараа буулган авсан амжилтаараа цойлсон. А.Ананд 196 см өндөртэй тамирчин. Үсрэлтэн дундаа агаарт эргэлдэж оновчтой гоол хийх онцгой чадвараараа алдаршин, хөгжөөн дэмжигчдийнхээ дунд “Янки Ариунболд” гэдэг нэртэй болсон юм. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар сонгогддог 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн 2022 оны “Шилдэг тамирчин”-аар Монголын “Сансар ММС Energy” багийн ахлагч А.Ананд шалгарсныг 2023 оны хоёрдугаар сарын 14-нд Женевт зарлаж байсан билээ.
| ЭНЭ ӨДӨР АЗИЙН АВАРГА А.АНАНД МЭНДЭЛЖЭЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |