Энэ өдөр ОУХМ Энх-Амарын Даваанасан мэндэлжээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн Цогт суманд төржээ. ОУХМ Э.Даваанасан чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. Тэрбээр “Белград-2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Иван Ярыгиний “Алтан гран при” тэмцээний мөнгө, хүрэл, дэлхийн цэргийн их наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгө, “Иван Поддубный” нэрэмжит мэргэжлийн лигийн тэмцээний хүрэл медальтай тамирчин юм.
ОУХМ Э.Даваанасан сумандаа долоон удаа түрүүлсэн сумын заан Лувсандоржийн ач охин юм. Түүний авга ах Л.Цэрэнтогтох улсын начин цолтой бөх. Харин Э.Даваанасан Улаанбаатар хотод шилжиж ирээд 44-р дунд сургуульд суралцах үедээ хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Гүйлтээр шаггүй амжилт үзүүлж байжээ. Өмнөд Солонгосын Инчёнд болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнд 1500 метрийн зайд түрүүлж байсан юм билээ.
Түүнийг Спортын төв сургуульд элсэж орох үед захирал Ч.Зоригбаатар “Чи хөнгөн атлетикаар хичээлэх хүүхэд биш байна. Бөхийн спортоор л илүү өндөр амжилт гаргах юм байна” гээд чөлөөт бөхийн ангид оруулсан гэдэг. Тэгээд л 2012 оноос Спортын төв сургуулийн чөлөөт бөхийн багш П.Чулуунбаатар, Ц.Энхбаяр нараар бөхийн эрдэм залгасан байдаг. Улмаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Одончимэгийн гарын шавь болон бэлтгэл сургуулилалттаа үргэлжлүүлсэн юм билээ.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Э.ДАВААНАСАН МЭНДЭЛЖЭЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |