Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн боллоо. Тус тэмцээн 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “MCU sport complex” зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 20 цэцэрлэгийн 22 багийн 660 гимнастикчид, 66 багш дасгалжуулагч, 1500 гаруй эцэг эх асран хамгаалагч оролцжээ. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Ч.Ариунжаргал, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг нар оролцлоо. Тэмцээнийг Монголын гимнастикийн холбооны шүүгчид шүүн явуулж аваргаа шалгарууллаа.
Тэмцээний дүн:
1-р байр. Э.Батнавч эрхлэгчтэй Нийслэлийн 250-р цэцэрлэгийн 1-р баг
2-р байр Э.Батнавч эрхлэгчтэй Нийслэлийн 250-р цэцэрлэгийн 2-р баг
3-р байр Г.Энхтуяа эрхлэгчтэй Нийслэлийн 223-р цэцэрлэг.
Тусгай байр: С.Батцэцэг эрхлэгчтэй Нийслэлийн 230-р цэцэрлэг
Тусгай байр: В.Алтангэрэл эрхлэгчтэй Нийслэлийн 243-р цэцэрлэг тус тус шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
| Хан-Уул дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн өндөрлөв |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |