Өмнөд Солонгосын “Sport cube” волейболын мэргэжлийн академи нь “Be sport academy”-тай хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Өмнөд Солонгосын “SPORT CUBE” академи нь Хятад, Япон, Тайланд, Тайвань , Иран болон Азийн хэд хэдэн орнуудтай хамтран ажилладаг спорт менежментийн мэргэжлийн байгууллага юм.
Өмнөд Солонгосын тус академи нь Монгол Улсад хамтран ажиллах академиар “Be sport academy”-ийг сонгож хамтран ажиллахаар боллоо. Тус академийн багт Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн тамирчид байсан тоглогч, Азийн волейболын холбооны мэргэжлийн дасгалжуулагчид, Солонгосын өсвөр, идэрчүүдийн олон удаагийн аварга дасгалжуулагчид, Азийн аваргууд, Парис олимпын наадмын волейболын тайлбарлагч, мэргэжлийн менежерүүд байдаг гээд маш олон давуу талтай юм.
Цаашид Өмнөд Солонгос руу тамирчин, дасгалжуулагч зуучлах,сургах, мэргэшүүлэх, “Be sport academy”-ийг Өмнөд Солонгосын мэргэжлийн дасгалжуулагч нараар хангах, сургалт, мэдээлэл өгөх гээд маш олон талын ажил төлөвлөн ажиллаж байна. Энэ оны зургадугаар сараас “Be sport academy” дээр бүх түвшний, насны сургалт дээр Солонгос, Монгол дасгалжуулагчид хоршин ажиллах юм байна.
| Волейболын “Be sport academy”, Солонгосын “Sport cube” хамтран ажиллана |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |