Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро 26 насандаа зодог тайллаа. Тэрбээр “Гэнэтийн мэдэгдэлд гайхах хүн олон байгаа байх, чөлөөт бөхөөсөө зодог тайлахаар шийдлээ. Ааваас минь эхлэлтэй чөлөөт бөхтэй учирч шимтэн хорхойсож, олон хүний хайр хүндлэл тусламж дэмжлэгийг авсан аз жаргалтай чөлөөт бөхийн замнал байлаа. Гэр бүл, найз нөхөд, багш дасгалжуулагч, тамирчид болон туслаж дэмжиж байсан бүх хүмүүсдээ баярлалаа. Үнэхээр хайртай чөлөөт бөхөөрөө дуртайгаас дургүй хүртлээ барилдсан учраас харамсах зүйл үгүй байна. Миний барилдаанд дуртай, шимтэн үзэгч та нартайгаа тамирчны хувиар салах ёс хийж байна” хэмээн өгүүлжээ. Отогүро 19 настайдаа 2018 онд дэлхийн аварга болж, Японоос төрөн гарсан хамгийн залуу дэлхийн аварга болж байлаа. "Токио-2020" олимпын наадмаас алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн гайхамшигтай нэгэн аварга байлаа.




| Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро зодог тайллаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |