Монголын хүүхдийн спортын VIII наадмын чөлөөт болон сонгомол бөхийн төрөл 2025 оны зургадугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдоно. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд ерөнхийлөгч Б.Болд нарын санаачлагаар Грек-Ром бөхийг хөгжүүлэх зорилгоор Монголын чөлөөт бөхийн холбооны салбар Монголын Грек-Ром бөхийн холбоо байгуулагдан ажиллаж байна.
Мөн төрийн дэмжлэгээр Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын үндсэн төрөлд Грек-Ром (сонгомол бөх) бөхийн төрөл батлагдаж, наадмын шигшээ тэмцээнд гурван жингээр зохиогдохоор болсон байна. Хүүхдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд шигшээ тэмцээнд шалгарсан тамирчид Грек-Ром бөхийн төрөлд оролцох боломжгүй юм.
Иймд аймаг дүүргийн спортын газар, хороод, багш дасгалжуулагчид олимпын ууган төрлийн нэг Грек-Ром бөхийн төрлөөр Монголын хүүхдийн наадмын шигшээ тэмцээнд 65, 71, 110 кг-ийн жингүүдэд баг тамирчдаа бэлтгэн идэвхтэй оролцуулж, ирээдүйн шилдэг тамирчдын замналыг эхлүүлэхийг уриалж байна.
| Хүүхдийн спортын төрөлд сонгомол барилдаан оржээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |