Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 2-ны өдрийн хооронд болно. Тэмцээнд эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай шатарчид оролцох боломжтой юм. Уг тэмцээнд оролцсоноор Ази тивийн 3.3 бүсэд харьяалагдах хүчирхэг орнуудын шилдэг шатарчидтай хамт оюун ухаанаа сорихоос гадна олон улсын чансаагаа нэмэгдүүлэх, цолны баллын болзол биелүүлэх, цаашлаад дэлхийн цомд оролцох эрхийг эх орондоо авах гэх мэт олон давуу тал бий болно.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 шатарчныг сонгон шалгаруулж оролцуулна. Ингэхдээ энэ сарын 7-9-нд “Тусгаар тогтнолын ордон”-д сонгон шалгаруулалтын тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах бөгөөд эхний 20-д багтсан шатарчид 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.
| Ази тивийн шатрын 3.3 бүсийн тэмцээн манай улсад болно |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |