Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд 1996 оны энэ өдөр чөлөөт бөхийн ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг мэндэлжээ. Намуунаа багадаа ер нь эршүүд талдаа охин байсан гэдэг. Жаахан дуу цөөтэй, даруухан хүүхэд байжээ. Спортын дунд сургуульд ороод л чөлөөт бөхөөр 2008 оноос эхлэн хичээллэсэн байна. Харин 2010 оноос хойш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан багштайгаа ажиллаж байгаа.
“Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг “Бухарест-2018” чөлөөт бөхийн “U23” хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. Тэрбээр Иван Ярыгиний “Алтан Гран при” тэмцээний алт, “Байгаль open”, Болат Турлыхановын тэмцээний алт, Монгол Улсын гурван удаагийн аварга , “Токио-2020” олимпын наадмын тавдугаар байрт шалгарч байсан тамирчин билээ.
| ЭНЭ ӨДӨР “ХАСУ”-ГИЙН Ц.НАМУУНЦЭЦЭГ МЭНДЭЛЖЭЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |