Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д МУГТ М.Лхагвагэрэл нар барилдана.
Манай бөхчүүдийн салхийг хагалж 86 кг-ын жинд Н.Батбилгүүн дэвжээнд гарлаа. Улсын шинэхэн аварга Н.Батбилгүүн эхний давааны учраа Тажикистаны Салимжони Халимзодаг 4:2-оор ялж, шөвгийн наймд шалгараад байна. Одоо манай бөх дунд шөвөгт Казахстаны бөх, 2023 оны Ази тивийн аварга Болат Сакаевтай барилдах болно.

Харин 61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга эхний тойрогт Узбекистаны бөх, “U-23” насны Азийн аваргын мөнгөн медальт Бехрузбе Туранмуратовыг мөн 4:2-оор хожиж, шөвгийн нйамд шалгараад байна. Одоо тэрбээр залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ираны Ахмад Масоуд Мохаммаднежаджавантай барилдах юм.
| Н.БАТБИЛГҮҮН, Т.ТҮВШИНТУЛГА НАР ЭХНИЙ ДАВААГАА АВЛАА |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |