Ази тивийн аваргын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч сорьж буй ОУХМ Ц.Цогбадрах Казахстаны Нурсултан Садикийг ялж, их шөвөгт шалгаран үлдлээ. Энэ барилдаанд манай бөх 10:2-оор илүүрхэж яваад даралтаар цэвэр ялсан юм. Улмаар их шөвгийн барилдаанд Киргизстаны 5 : 2 -оор ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.Харин 97 кг-д зодоглож буй Г.Ганхуяг Хятадын бөх, Азийн наадмын хүрэл, Азийн аваргын мөнгөн медальт Авусайман Хабилад тун харамсалтай ялагдаад байна.
Үндсэн цаг 1:1 болон тэнцэж, сүүлийн оноог авсан хятад бөх тэргүүлж явах үед Г.Ганхуяг шийдсэн мэхээ хийж, өрсөлдөгчөө дэвжээнээс гаргаж чадсан. Гэвч өрсөлдөгч бөх нь дэвжээнээс хараахан гараагүй үед цаг дууссан нь батлагдсанаар ялалт нөгөө тийш шилжсэн юм. Хэрэв А.Хабила финалд шалгарвал Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно. МУГТ Т.Тулга, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана.
| Ц.ЦОГБАДРАХ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |