Азийн аваргын 70 кг-ын жинд зодоглосон гавьяат тамирчин Т.Тулга эхний хоёр учраагаа оноо алдалгүй ялж, хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд Хятадын Тао Вейг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан юм. Одоо манай бөх Тажикистаны бөх, олимпын наадмын тавдугаар байрын шагналт, Азийн аваргын мөнгөн медальт Виктор Рассадинтай хагас шигшээд өрсөлдөх болно.

Харин 57 кг-ын жинд хүч сорьж буй ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ мөн л эхний хоёр өрсөлдөгчөө хожиж, их шөвөгт үлдээд байна. Тэрбээр шөвгийн наймд Киргизстаны бөх, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Алмаз Сманбековыг буулгаж авсан юм. Барилдаан ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, үндсэн цаг 8:8-аар тэнцэж дууссан бөгөөд манай бөх бүхэл онооны чанараар ялалт байгууллаа. Б.Мөнх-Эрдэнэ хагас шигшээд Хойд Солонгос буюу БНАСАУ-ын бөх, Азийн наадмын мөнгөн медальт Хан Чон Сонтой барилдана. Хагас шигшээд шалгарсан дараагийн бөх нь 79 кг-ын жинд ОУХМ О.Сүлдхүү байв. Тэрбээр дунд шөвөгт Японы бөх, U-20 ДАШТ-ий мөнгөн медальт Рюносүкэ Камияг 4:0-ээр хожлоо.
| Т.ТУЛГА, Б.МӨНХ-ЭРДЭНЭ, О.СҮЛДХҮҮ НАР ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |