“Олимпик хаус”-т МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд танхимаар болон цахимаар хуралдаж МҮОХ-ны үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцэв. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гишүүнчлэл, Хянан шалгах зөвлөлийн тайлан, санхүүгийн олон улсын аудитын дүн зэрэг асуудлыг 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр болох бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Тайлант хугацаанд МҮОХ нь “Канвон 2024” залуучуудын олимпын наадам, “Парис 2024” олимпын наадам болон “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулснаас гадна ОУОХ-ны эв санааны нэгдлийн төсөл хөтөлбөрт идэвхтэй хамрагдаад байна.
Цаашид МҮОХ-ны зүгээс олимпын хиймэл оюун ухаант туслах ашиглах, тамирчдын хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах, олимпын цахим спортын төрлүүдийг хөгжүүлэх, залуучуудын олимпын наадам болон ОУОХ-ны чуулганыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр 2025-2028 оны олимпын циклд ажиллах болно. МҮОХ-ны гишүүдийн хурал 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 11.00 цагт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.
| МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |