Йордан Улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж ажиллаж байгаа.
Туслах дасгалжуулагчаар Ж.Чулуунбат, Г.Амархүү, харин эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, туслах дасгалжуулагчаар Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзэж байна. Дөнгөж сая 50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт Хятадын бөхөд ялагдсан бол 55 кг-ын жинд ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа Өмнөд Солонгосын бөхийг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан. Шөвгийн наймын барилдаанд Казахстаны Зульфия Яхароваг 11:00-ээр оноогоор цэвэр яллаа. Б.Отгонтуяа хоёр барилдаан хийхдээ өрсөлдөгч бөхчүүддээ нэг ч оноо алдалгүйгээр цэвэр ялаад байна.

.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
| Б.Отгонтуяа Өмнөд Солонгос, Казахстаны бөхчүүдийг цэвэр яллаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |