Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан тэмцээн боллоо. Иран Улсын шигшээ баг өөрийн талбайдаа Узбекистаны багийг хүлээн авч тоглов. Тус тоглолтод Ираны баг Узбекистантай тэнцсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
ДАШТ-нд оролцогчдыг сонгон шалгаруулах тэмцээний наймдугаар тойргийн тоглолтод хоёр баг 2:2-ын харьцаагаар тэнцсан Ираны багийн хоёр гоолыг Мехди Тареми (52 болон 83 дахь минут/ оруулжээ. Узбекистаны багаас Хожимат Эркинов 16 дахь, Москвагийн ЦСКА-д тоглодог Аббосбек Файзуллаев 53 дахь минутад гоолдсон байна.
Ираны баг 20 оноотой болсноор “А” хэсгээс нэгээр эсвэл хоёроор гарах нь тодорхой болж, сонгон шалгаруулах тэмцээн дуусахаас хоёр тойргийн өмнө ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Ингэснээр иранчууд дөрвөн ДАШТ-д дараалан оролцохоор болж байна. Мөн түүхэндээ долоо дахь удаагаа оролцох юм.
Харин 17 оноотой болсон Узбекистаны баг дараагийн тойрогт АНЭУ-ын багтай, Иран улс Катарын багтай талбайд нь тоглоно. Тоглолт зургаадугаар сарын 5-ны өдөр болно. АНЭУ-ын баг долоон тоглолтын дараах байдлаар 10 оноотой болж, хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байна. Энэ хэсгээс гурав ба дөрвөөр шалгарсан багууд ДАШТ-ний эрх авахын тулд бусад тивийн багуудтай нэмэлт тоглолт хийнэ.
| Ираны хөл бөмбөгчид дэлхийн аваргын эрхээ авлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |