Бөхөд хайртай монгол түмнийхээ дунд “Цахилгаан зоригоо” хэмээн алдаршаад байгаа Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Б.Зоригтбаатар Өвөрмонголд болж буй барилдаанд ёстой бужигнуулж байна. Түүнийг Өвөрмонгол бөх тайлбарлагчид “Ар Монголд ташаал өгөгч цахилгаан зоригоо” хэмээн нэрийдээд буй. Энэ жил Өвөрмонголыг зорьсон бөхчүүд Архангай аймгийн “Бөх Билэгт” дэмжээний нэр дээр барилдаж байгаа юм. Өөрийн хурд хүч, авхаалж самбаа, уран тансаг барилдаанаараа үзэгчдийн хайрыг татдаг Б.Зоригтбаатар Монгол Улсын даян аварга Н.Жамъяангийн зээ хүү Г.Батбаяр харцагын гарын шавь билээ.
Үндэсний бөхийн өвөрмөц содон дүр, уран тансаг барилдаанаараа гайхуулж яваа эгэл малчны хүү үнэн зоригт харцага. Түүний барилдааныг шимтэн үзэж, ам уралдан ярих бөх сонирхогчид даан ч олон билээ.
Монгол үндэсний бөхөд ёстой л хийморьтой гэгч нь гялалзаж яваа Б.Зоригтбаатар харцага уран хурц барилдаанаараа салхилсаар байгаад Өвөрмонголчуудын хайрыг татлаа. Түүнийг элэгт нэгт ахан дүүс ам уралдан магтаж, хурд, хүч, торгон мэдрэмжийг нь шагшин магтаж байгаа гэнэ. “Дуудах нэрийг аав, ээж өгдөг. Дурсагдах нэрийг өөрөө олдог” хэмээн ярьдаг. Аав, ээжээсээ Зоригтбаатар гэх нэрийг авсан тэрбээр “Цахилгаан зоригоо” хэмээн бөхөд хайртай монголчууддаа хүндлэгдэж яваа хийморьтой эр билээ. Түүний барилдааныг тайлбарласан Монгол Улсын начин, бөх тайлбарлагч Б.Адъяахүү “Зоригтой юм. Хоёр гарын ажиллагаа сайн юм. Уран юм, тансаг юм, гоёхон юм” хэмээн дуу алдсан нь бий. Б.Зоригтбаатар харцага мөлчийтөл мөлжсөн шагай шиг шалавхан биетэй ч эмгэг хангал шиг тэсэрч барилддаг нь даанч гоёхон. Үндэсний бөхийн өвөрмөц содон дүр, уран тансаг барилдаанаараа гайхуулж яваа эгэл малчны хүү үнэн зоригт харцага. Түүний барилдааныг шимтэн үзэж, ам уралдан ярих бөх сонирхогчид даан ч олон билээ. Барилдааныг нь үзэх дургүй хүн нэгээхэн ч үгүй гэхэд болно.
Тэрбээр "Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын харцага Б.Зоригтбаатар найм даван түрүүлж, Даншигийн арслан цол хүртсэн. Б.Зоригтбаатар нь 28 настай бөгөөд 2013 онд сумын заан, 2016 онд цэргийн начин, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртэж байжээ. Өнгөрсөн 2020 оны Үндэсний их баяр наадмаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Батсүхийн Зоригтбаатар улсын харцага цол хүртсэн юм. Үүнээс гадна сумын заан цолтнуудын барилдаанд гурван удаа түрүүлсэн нь дээрх барилдааны үзүүр бөх Улсын начин Б.Түмэндэмбэрэлтэй зэрэгцэх амжилт билээ. Тэд аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд адил түрүүлж үзсэн. Харин Б.Түмэндэмбэрэл давсан бол хоёр бөхийн амжилт энэ зэрэгцэх байлаа. Б.Зоригтбаатар уг барилдаанд түрүүлсэн нь түүний улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны хоёр дахь түрүү болсон билээ.
2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртэж байжээ. Өнгөрсөн 2020 оны Үндэсний их баяр наадмаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Батсүхийн Зоригтбаатар улсын харцага цол хүртсэн юм
| ӨВӨРМОНГОЛЧУУДЫГ СУУДЛААС НЬ ӨНДӨЛЗҮҮЛЖ БУЙ “ЦАХИЛГААН” ЗОРИГОО |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |