Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургадугаар байрын шагналт Наранболдын Урангоотой ярилцлаа. Тэрбээр МУБИС-ийн БТДС-ийн “Gainer” клубийн тамирчин юм.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Намайг Наранболдын Урангоо гэдэг. Манайх ам бүл зургуулаа амьдардаг. Би одоо 19 настай. МУБИС-ийн БТДС-д Биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч мэргэжлээр хоёрдугаар курсэд суралцаж байгаа.
.jpg)
-Аэробик гимнастикийн ямар клубийн тамирчин бэ?
-Би МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн “Gainer” клубийн тамирчин.
-Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Аэробик гимнастикийн спортын дэд мастер цолтой.
.jpg)
-Аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрж өссөн.
–Аэробикээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Аэробикээс өмнө хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байсан.
–Аэробик гимнастикаар хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Аэробик гимнастикаар долоо дахь жилдээ хичээллэж байна.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр аэробикийн спортыг сонирхон хичээллэх болсон бэ?
-Аэробик гимнастик нь миний хувьд хурд, хүч, тэсвэр, уян хатан, хөдөлгөөнийг бий болгодог гэж боддог. Мөн хөдөлгөөний эвсэл, орон зайн мэдрэмж, хөгжмийн хэмнэл гээд тамирчин хүнд байх ёстой чадавх, чадваруудыг бүрдүүлэн сургаж өгдөг юм шиг санагдсан. Тийм болохоор энэ спортыг сонгож хичээллэсэн.
.jpg)
– Аэробикийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Аэробик гимнастик миний хувьд гэвэл гоо зүй , эрч хүч, эрчим хэмнэлтэй спорт. Мөн өөртөө итгэх итгэлийг бий болгодог.
– Аэробикийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Саяхан болж өнгөрсөн аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Тус ДАШТ-ий “Аэробик степ” төрөлд нийт 39 орны тамирчидтай өрсөлдсөн. Миний хувьд ДАШТ-ий финалд шалгарч зургадугаар байрт орсон. Дотоодын чанартай улс,хотын тэмцээнүүдээс алт, мөнгөн медалиуд хүртэж байсан.
.jpg)
–Аэробик, уран сайхны гимнастикаас юугаараа ялгаатай вэ?
-Аэробик гимнастик болон уран сайхны гимнастик нь хоёулаа сонгодог хөдөлгөөн, гоо зүйн өндөр түвшний спорт боловч өөр өөр онцлогтой. Аэробик гимнастик нь эрч хүч, хурд, тэсвэр хатуужлыг илэрхийлдэг. Харин уран сайхны гимнастик нь уян хатан байдал, гоо үзэсгэлэн, уран хөдөлгөөнийг голлодог.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар тэмцээн байв?
-Миний сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн их дурсамж үлдээсэн тэмцээн аэробик гимнастикийн ДАШТ тэмцээн байсан.
–Цаашдын мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Миний цаашдын мөрөөдөл гэвэл аэробик гимнастикийн спортыг өөр олон аймаг, сумдад хөгжүүлэх. Аль болох олон хүнд энэ спортыг таниулан мэдүүлж, хөгжүүлэх зорилго бий.
| Н.УРАНГОО: Аэробик гимнастик гоо зүй , эрч хүч, эрчим хэмнэлтэй спорт |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |