Олимпын таеквондогийн насанд хүрэгч, мастер, пара таеквондогийн 2024 оны УАШТ арванхоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт хороонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус УАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, Орхон аймаг “Эрдэнэт таеквондо холбоо”-ны тамирчин, ОУХМ Бямбацогтын Сүрэнтэй ярилцлаа.
-Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, улсын аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Танай “ERGELT.MN” сайтын хамт олонд болон нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Бямбацогт овогтой Сүрэн гэдэг. Манайх ам бүл тавуулаа. Орхон аймгийн Эрдэнэт хотоп ажиллаж амьдардаг.
-Одоо хэдэн настай вэ, аль сургуульд сурдаг вэ?
- Би одоо 23 настай. Их сургуулиа төгсөөд хоёр жил болж байна.Одоогоор хувийн байгууллагад ажиллаж байгаа.
.jpg)
-УАШТ-д хэдэн тулаан хийж алтан медаль хүртэв?
-Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван тулаан хийсэн.
-Хамгийн хүч өрсөлдөгч хэн байсан бэ?
-Миний тулалдсан өрсөлдөгч нар маань бүгд хүчтэй байсан. Тэд олон жил таеквондогоор хичээллэсэн, туршлагатай өрсөлдөгчид байсан, төдийгүй бүгд багш, дасгалжуулагч нар байлаа.
.jpg)
-Өмнөх жилүүдийн УАШТ-д ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Би энэ спортоор багаасаа хичээллэж эхэлсэн. Өдийг хүртэл авсан улсын аваргын амжилтыг авч үзвэл УАШТ-ээс долоон алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна.
-Таеквондогоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Таеквондогийн оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Мөн олон улсын тэмцээнээс гурван алт, нэг хүрэл медаль авч байсан. УАШТ-ээс долоон алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байгаа.
.jpg)
–Ер нь яагаад таеквондогийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Би багадаа их хөдөлгөөнтэй, спортод их дуртай хүүхэд байсан. Байнга л гүйж харайх зодолдох сонирхолтой байлаа.Тухайн үед манай суманд ганцхан таеквондогийн секц байдаг байсан. Өөр сонголт байхгүй болохоор таеквондогоор хичээллэж эхэлсэн.
-Таеквондогийн спортын чухам юу нь чамд хамгийн ихээр таалагдсан бэ?
-Таеквондо бол хурд, хүчний гайхамшиг болсон спорт. Тэсвэр, хатуужил хүндлэлээс авахуулаад өөртөө маш их соёл хүмүүжлийг агуулсан спорт гэж боддог.
.jpg)
-Таеквондогийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Таеквондогийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Таеквондогийн спортын ОУХМ, олон улсын хар бүс, хоёрдугаар дантай, багш, дасгалжуулагч байгаа.
-Танай жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчид байна вэ?
-Жил бүр өрсөлдөгч нар шинэчлэгдэж жингээ сольдог учир, насанд хүрэгчдийн ангиллын тамирчид хүчтэй өрсөлдөгч нар байдаг.
| Б.СҮРЭН: Тэд туршлагатай өрсөлдөгчид төдийгүй бүгд багш, дасгалжуулагч байлаа |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |