Олон Улсын таеквондогийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан хүртсэн Дэлгэрзолын Энхсаруултай ярилцлаа. Тэрбээр нийслэлийн 60-р дунд сургуулийн сурагч, таеквондогийн “Дайчин Ямухай” клубийн тамирчин юм.
–Узбекистанд болсон таеквондогийн дэлхийн цомд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Узбекистан Улсын Ташкент хотод болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн.
.jpg)
– Дэлхийн цомын тэмцээнд ямар төрлүүдэд өрсөлдсөн бэ?
- Таеквондогийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түль буюу хөдөлгөөн тоот дасгал болон тулааны төрөлд өрсөлдөж, энэ хоёр төрөлдөө түрүүлж, хоёр алтан медаль авсан байгаа.
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дэлгэрзол овогтой Энхсаруул гэдэг. Одоо 17 настай.
–“ITF” болон “WTF” таеквондогоор хоёулангаар нь хичээллэдэг юм уу?
-Тийм ээ, Хойд Солонгосын “ITF”, Өмнөд Солонгосын “WTF” хоёрыг хослуулан хичээллэж байгаа.
.jpg)
–Бас чөлөөт бөх, монгол бүжгийн дугуйланд явдаг юм уу?
-Монгол бүжгээр багаасаа хичээллэдэг байсан. Тэмцээн уралдаанд ч ордог байлаа. Харин таеквондогоор хичээллээд түүнээс хойш ер нь бүжгээ хобби байдлаар хөгжүүлж, спортоо хөөсөн нь дээр юм гэсэн шийдвэрт хүрсэн. Чөлөөт бөхөөр бол сургуулийн тамирын багшийн зөвлөгөөг дагаж, ярилцаад дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзсэн.
–Таеквондогийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Өмнөд Солонгосын “WTF” буюу олимпын таеквондогийн олон улсын хар бүстэй нэгдүгээр дантай. Харин Хойд Солонгосын “ ITF” таеквондогийн цэнхэр бүс улаан зураастай, Монгол Улсын хоёрдугаар зэрэгтэй тамирчин.
.jpg)
–Одоо аль сургууль, ямар клубийн тамирчин бэ?
-Би нийслэлийн ерөнхий боловсролын 60-р дунд сургуулийн 12-р ангид суралцдаг. Одоо Олон улсын таеквондогийн “Дайчин Ямухай” клубийн тамирчин.
–Олон улсын таэквондогийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- “ITF” буюу Олон улсын таеквондогийн спортоор хичээллээд тав дахь жилээ өнгөрөөж байна.
.jpg)
–Таеквондогийн анхны багш нь хэн бэ?
- Манай багшийг Мөнхжаргал гэдэг.
–Олон улсын таеквондогоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
- Олон улсын таеквондогоор гаргасан амжилтууд гэвэл дэлхийн цомын аваргын хоёр алтан медальтай. Мөн УАШТ-ээс гурван мөнгөн медаль хүртэж байсан. “МҮИС цом”-ын тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медаль, “Сүлд цом”-ын нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн байгаа.
–Дараагийн хүсэл, мөрөөдөл, зорилт, зорилго гэвэл юу байна вэ?
-Өөрийн гаргасан амжилтаа улам ахиулан өшөө олон тэмцээнүүдэд оролцоно. Олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, өөрийн чадах зүйлээ харуулах болно оо.
| Д.ЭНХСАРУУЛ: Бүжгээ хобби байдлаар хөгжүүлж, спортоо хөөсөн нь дээр юм гэсэн шийдвэрт хүрсэн |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |