1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан эхлэх мөч ойртож байна. Саудын Араб Биша хотод 2025 оны нэгдүгээр сарын 3-17-ны өдрүүдэд болохюм. Тус 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд уралдахаар бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Өдгөө 27 настай П.Мөрөн нь удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь тамирчин, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байна. Тэрбээр зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байна.
Энэхүү 46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монгол Улсаас анхлан гавьяат тамирчин Д.Болдбаатар (нийт 3 удаа), ОУХМ Н.Лхамаа (нийт 5 удаа)нар уралдсан нь 2013 он. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар уралдаж байв.
Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар “UTV” оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалжээ. Мөн 2015 онд Ч.Анар мотоциклоосоо буулгүй 72 цаг уралдсан нь онцлох амжилт болох юм.
Дакар уралдаан нь зөвхөн хурдны уралдаан биш, харин тамирчдын тэвчээр, ур чадварыг сорьдог, мөн байгалийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадамжийг шалгадаг онцгой уралдаан билээ. ЗГХА, Биеийн тамир, спортын улсын хорооноос түүний тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлж байгааг энд тодотгоё.
| П.Мөрөн “Дакар Ралли-2025”-д уралдана |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |