-Модон барилдааны дэлхийн аварга болсонд нь баяр хүргэе.
-За баярлалаа ах аа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Уянга овогтой Нарантогтох гэдэг.
-Аль нутгийн хүүхэд вэ. Аав, ээж, гэр бүлээ танилцуулаач?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Харин миний ээж Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат. Манайх ам бүл дөрвүүлээ амьдардаг.
.jpg)
-Одоо хэддүгээр сургуулийн, хэддүгээр ангийн сурагч вэ?
-Би нийслэлийн ерөнхий боловсролын 111-р дунд сургуулийн 11-ийн “В” ангийн сурагч.
-Модон барилдаанаас өмнө ямар спортоор хичээллэж байв?
-Модон барилдааны спортоор хичээллэхээс өмнө өөрийн сонирхол, хоббигоороо турникээр хичээллэдэг байсан.
.jpg)
-Яагаад модон барилдааны спортоор сонирхож хичээллэх болсон бэ?
- Mas wrestling-ийн спортын бүх зүйл нь надад хамгийн сайхан мэдрэмж өгч , цаашид энэхүү спортоор хичээллэх сонирхол, хүслийг төрүүлсэн.
-“Mas wrestling” буюу модон барилдааны спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би модон барилдааны спортоор одоо гурав дахь жилдээ хичээллэж байгаа.
.jpg)
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар өсвөр үе, залуучуудын ямар насны ангилалд, хэдэн кг-ын жинд оролцож алтан медаль хүртэв?
-Энэ удаагийн ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангиллын 80 кг-ын жинд амжилттай оролцож алтан медаль хүртсэн.
-Ямар улсын тамирчидтай өрсөлдсөн бэ?
-Узбекистан, Киргизстан, Казахстан Улсын тамирчидтай өрсөлдсөн. Финал буюу аваргын төлөөх барилдаан хамгийн их өрсөлдөөнтэй ширүүн өрнөсөн.
.jpg)
-ДАШТ-ээс өмнө ямар тэмцээнүүдэд оролцож, ямар амжилтууд гаргаж байсан бэ?
-ДАШТ-ий өмнө олон улсын хэмжээний тэмцээнээс алтан медаль авч, Ази тивийн аварга болж байсан. Мөн дотоодын тэмцээнүүдээс дурдвал усын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальтан медальтай.
-Модон барилдааны спорт гарын хүч, нурууны тамир их шаарддаг уу?
-Тийм ээ, модон барилдааны спортод хамгийн гол нь нурууны тамир их шаарддаг. Том, жижиг, өргөн нарийн, урт бүдүүн гээд биеийн ерөнхий бүхий л булчинг ажиллуулдаг халз тулааны, хүч тамирын спорт байгаа юм.
| У.НАРАНТОГТОХ: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртэх мөч үгээр хэлшгүй сайхан байлаа |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |