-Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга Монгол Улсын анхны жүдочин болсонд баяр хүргэе.
-Баярлалаа

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Одоо хэдэн настай, хэддүгээр ангийн сурагч вэ?
-Намайг Тэрбишийн Ариунзаяа гэдэг. Одоо 16 настай. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Хоёрдугаар дунд сургуулийн 12д ангийн сурагч. Аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг.
-Жүдо бөхөөр их багаасаа хичээллэсэн байдаг. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхөөр гуравдугаар ангиасаа хичээллэж эхэлсэн. Одоо ес дэх жилдээ хичээллэж байгаа.
.jpg)
-Жүдо бөхийг чухам яагаад сонгож хичээллэх болов. Аав, ээж нь жүдогийн секцэнд оруулж өгсөн юм уу?
-Би багадаа их хөдөлгөөнтэй, байнга л гүйж харайж явдаг охин байлаа. Тийм болохоор аав, ээж хоёр жүдо бөхийг сонгон хичээллүүлэхээр шийдсэн. Тэгээд Төрбатын Энхцэцэг багшийн “Алтайн хүчтэн” дэвжээнд анх оруулж өгсөн юм. Тэгэж л анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Хамгийн анх ямар тэмцээнээс медаль хүртэж байсан бэ?
-Хамгийн анх 2016 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний охидын 32 кг-ын жинд дөрвөн барилдаан хийж, хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Сэтгэлд чинь хоногшин үлдсэн, дурсамжтай, хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-Сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдаан гэвэл 2022 оны дотоодын чансаа олгох насанд хүрэгчдийн тэмцээнд 48 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дээр ОУХМ Г.Наранцэцэг эгчтэй 25 минут барилдсан. Тэр 25 минутын барилдааны төгсгөлд шүүгчдийн саналаар гурван торгуулиар ялагдаж байсан юм. Ялагдсан ч гэсэн, хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй ч тэр барилдаан сэтгэлд тод хоногшин үлдсэн.

-Залуучуудын УАШТ-ээс 14 настайдаа мөнгөн медаль хүртэж, 15 настайдаа алтан медаль хүртэж байсан байх аа?
-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 14,15,16 настайдаа тус тус оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д 15 настайдаа оролцож медаль хүртэж байсан санагдах юм?
-Тийм ээ, 2023 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д 52 кг-ын жинд барилдаж байсан. Харин Испани, Итали Улсад болсон “IJF” Европын цуврал тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэхдээ 57 кг-ын жинд барилдаж эхэлсэн үү?
-Залуучуудын УАШТ-д 52 кг-ын жинд оролцож байсан. Харин насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ээс эхлээд 57 кг-ын жинд барилдах болсон.

- 2024 оны өсвөр үеийн ДАШТ-ий 57 кг-ын жинд 28 тамирчин барилджээ. Хэдэн барилдаан хийв. Японы Сузукиг 7 минут 18 секундэд хоёр базаригаар цэвэр ялсан. Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Францын Агати-Алоуачегаас сууж үүрэх мэхээр базари үнэлгээ авч, дэлхийн аварга болсон байна. Хамгийн хүнд барилдааныг ямар улсын тамирчинтай хийсэн бэ?
- Жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-д нийт таван барилдаан хийсэн. Хамгийн хариуцлагатай гол өрсөлдөөнийг Япон Улсын тамирчин Сузукитай өрнүүлсэн. Японыг тамирчинг ялсан нь дараа дараагийн тойргийн барилдаанд илүү итгэлтэй барилдах сэтгэл зүйн хүч болж өгсөн.
-Ер нь 57 кг-ын жинд цаашид тогтож барилдах уу?
-Тийм ээ, 57 кг-ын жинд тогтож барилдана гэсэн бодолтой байгаа.

-Миний дүү өөрийнхөө гаргасан амжилтуудаа товчхон танилцуулахгүй юу?
-Би жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 11 удаа финалдаж, нийт гурван мөнгө, найман алтан медаль хүртэж байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “IJF”-ийн цуврал тэмцээний найман алт, хоёр мөнгөн медальтай.
-Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д барилдах уу?
-Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д барилдах бодолтой байгаа.
| ДЭЛХИЙН АВАРГА Т.АРИУНЗАЯА: ОУХМ Г.Наранцэцэг эгчтэй 25 минут барилдсан барилдаан сэтгэлд хоногшин үлдсэн |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |